Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн.
Home
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ
2017 оны 11-р сарын 21, Мягмар гариг, 11:33

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хамтарсан зөвлөгөөнийг 2017.11.17-ны өдөр Аймгийн прокурорын газраас санаачлан Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд оролцогч байгууллагуудаас Аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газруудаас Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд хийсэн ажлын талаар зөвөлгөөн хийлээ.



Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 21, Мягмар гариг, 12:24
 
Нээлттай хаалганы өдөр зохион байгуулсан тухай
2017 оны 11-р сарын 17, Баасан гариг, 14:44

Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн прокурорын газраас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2017 оны 11дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн прокурорын газраас “нээлттэй хаалганы өдөр”-ийг байгууллага дээрээ зохион байгуулж байгаа талаар болон иргэдэд архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх талаар олон нийтийн газруудаар мөн Шүүх, Цагдаа, Хууль эрх зүйн туслалцааны төвд зар түгээж, Байгууллагын
Фэйсбүүк пэйж хуудсаар Эрүүгийн хэргийн салбар архив, байгууллагын архивын талаар гарын авлаг боршур тарааж архивын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллаа.

Туслах прокурор Г.Баяраатай хамтарч Авто тээвэр зохицуулалтын газар дээр Булган суманд үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний тагсиний жолооч, Авто тээврийн газрын алба хаагч нарт шинэчлэгдсэн хуулиар сургалт орж, Эрүүгийн хэргийн салбар архивын талаар мэдээлэл хийж гарын авлаг боршур тарааж асуулт хариулт хэлбэрээр харилцан ярилцаж Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан бөгөөд энэ хүрээнд Цагдаагийн газар, Хууль эрх зүйн туслалцааны төв, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 17, Баасан гариг, 14:51
 
Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал
2016 оны 11-р сарын 03, Пүрэв гариг, 16:02

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын даргын өгсөн үүргийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймаг дахь хуулийн байгууллагуудын дунд "Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт албаны дарга, дэд хурандаа Д.Төгсбаяр, цагдан хорих байрны дарга, хошууч О.Дашпүрэв, ахлах шийдвэр гүйцэтгэгч,ахмад Д.Эрдэнэтуяа, ХӨТЯЭА хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Р.Удвал, Булган аймгийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагааны хяналтын прокурор А.Золжаргал, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Амар, Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Тохижилт үйлчилгээний ангийн менежер Б.Баасансүрэн, аймгийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний тасгийн байцаагч, дэслэгч Б.Нямбаяр, Булган аймгийн Тамгын газрын Өмчийн харилцааны албаны мэргэжилтэн н.Уламбаяр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн нар оролцлоо.


Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 11-р сарын 03, Пүрэв гариг, 16:05
 
ПРОКУРОРУУД СУРГАЛТАНД ХАМРАГДЖЭЭ
2016 оны 11-р сарын 03, Пүрэв гариг, 15:02

Булган аймгийн прокурорын газар Улсын Ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилтыг хангах ажлын хүрээнд Булган аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал нарыг урьж "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”, "Иргэний хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцоход анхаарах асуудал” сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ.

Сургалтын үеэр прокурорууд хичээл заасан шүүгч нараас сонирхсон асуултаа, асууж харилцан ярилцсан бөгөөд цаашид шүүхэд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгдэж байгаа төрийн байгууллагын эрх ашиг хөндөгдсөн хэргийн талаархи мэдээллийг шүүхийн байгууллагаас прокурорт тухай бүр өгч байхаар тогтсон байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 11-р сарын 03, Пүрэв гариг, 15:17
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 50-с 1

Санал асуулга

Та Булган аймгийн прокурорын газрын талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр130
mod_vvisit_counterӨчигдөр160
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1070
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт495
mod_vvisit_counterЭнэ сард3154
mod_vvisit_counterӨнгөрсөн сард4586
mod_vvisit_counterНийт411882

We have: 4 guests online
Таны IP: 54.226.76.27
 , 
Өнөөдөр: 2-р сар 25, 2018

Цаг бол алт

Зургийн цомог

Kapak Sözler